Залбирдаг бурхан чинь байя
Зангирдаг нулимс чинь байя
Замбуулин хорвоогийн анд чинь байя
Хазгай гишгэж хальтирч унасан ч бид найзууд
Хайрандаа шатаж хагацаж салсан ч бид найзууд
Холын холд сурахаар одсон ч ыид найзууд
*** *** ***
Найз гэдэг нандин зүйлийг
Наргиан цэнгээнээр бүү солиорой
Уурлаж гомдсон ч хараад инээмсэглээрэй
Уучлал гуйгаад ирэх юм бол
Ухаарч ойлгуулаад уучлаарай
Үргэлж хамтдаа гэсэн юм бол
Өрөвч сэтгэлээр өршөөгөөрэй найзыгаа
*** ***
Хэн хэндээ зовлонгоо ярьдаг бол үерхэл
Хэлсэн үгэндээ эзэн байвал найз
Хэцүү цагт тус болвол нөхөрлөл
Хэзээ ч чамтай хамт байвал жаргал
***